ЭРХЭМ ЗОРИЛГО

МОНГОЛ УЛСАД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТАЛААРХИ ЦОГЦ ОЙЛГОЛТЫГ ОЛОН НИЙТ, ТӨР ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД БИЙ БОЛГОХ, СУРТАЛЧЛАХ, ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН ТАЛЫН ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАСАН ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МОНГОЛ УЛСАД ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ОРШИНО.

ТОДОРХОЙЛОЛТ

БҮХ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН, ЯЛАНГУЯА НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭСЭН, БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ, ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАЖ, ХУУЛЬ САХИХ ЁСЫГ ДЭЭДЭЛСЭН, МОНГОЛ УЛСАД БАЙНГЫН АШИГ ОРЛОГО ОРУУЛЖ БАЙХ ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ДАХЬ ИЛ ТОД, ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ГЭНЭ.

ЗАРЧМУУД

  • ОЛОН ТАЛЫН ОРОЛЦООГ ХАНГАХ,
  • ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙХ,
  • ХУУЛИЙГ САХИН ДЭЭДЛЭХ,
  • БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ,
  • ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ,
  • ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙХ,
  • ХҮМҮҮНЛЭГ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ,
  • ДЭВШИЛТ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БАЙХ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Хариуцлагатай уул уурхайн талаархи бодлогын баримт бичиг, стандарт, хэм хэмжээний хувилбаруудыг боловсруулах, бодлого боловсруулагчдад хүргэх;

 

  • Уул уурхайн салбарын оролцогч талууд болон олон нийтэд мэдээлэл, зөвлөлгөө өгөх, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх;

 

  •  Үндэсний болон олон улсын хэмжээнд чуулган, уулзалт ярилцлага, сургалт семинар зохион байгуулах;

 

  • Санаачилгад нэгдсэн байгууллага, гишүүдийн хариуцлагатай уул уурхайг бий болгох зорилго бүхий судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх;

 


  • Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг менежментийн удирдлагаар хангах;

 


  • Гадаад болон дотоодын ижил төстэй бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага мэдээлэл солилцох, мэргэжлийн талаас харилцан туслалцах;

 


  • Гишүүдийн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгэмд тустай бусад үйл ажиллагааг дэмжих;

  • Уих, засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас  батлан гаргаж буй хууль, эрх зүйн баримт бичигт олон нийтийн санааг тусгуулах арга хэмжээг зохион байгуулах;