Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр

1. Уул уурхайн тухай ерөнхий ойлголт.

Агуулга:

  • Уул уурхайн салбарын онцлог.
  • Геологи-Хайгуул. Тойм судалгаа /эрэл/ -ны тухай ойлголт, арга технологи, манайд тойм судалгаа хийгдсэн байдал, түүнийг хийх хууль эрх зүйн үндэс. Геофизикийн хайгуул, төрөл, арга технологи. Хайгуулын тухай ойлголт, түүнийг гүйцэтгэх техник технологи, ерөнхий ба нарийвчилсан хайгуул, зураглал.
  • Уурхай байгуулах. Уурхайг эхлэхийн өмнө хийгдэх төсөл, тооцоо, судалгаа, шинжилгээ хийх, технологи боловсруулах, төрийн байгууллагуудаас авах зөвшөөрөл, хийлгэх дүгнэлт, баталгаажуулалт, уурхайн дэд бүтцийг байгуулах, үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг суурилуулах тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрөл, бүтэц, гүйцэтгэх ажлын шат дараалал.
  • Уурхайн ашиглалт. Хөрс хуулалт, олборлолт, баяжуулалт. Ашигт малтмалын төрлөөс хамааран эдгээр ажлыг гүйцэтгэх техник, технологи, төрөл хэлбэр, хүндрэл, бэрхшээл, онцлог. Хүдэр олборлох, баяжуулахад ашигладаг химийн бодсийн төрөл, ашиглах технологи, түүнийг хоргүйжуулах. Аюултай хог хаягдал, түүнийг устгах, зайлуулах. Тэсрэх бодисын хадгалалт хамгаалалт.
  • Уурхайн хаалт. Уурхайн хаалтыг төлөвлөх, санхүүжилтийг бүрдүүлэх, хаалтын нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээсэн талбайг хүлээлгэн өгөх, цаашид түүнд мониторинг хийх. Уурхай хаагдсаны дараа уурхайн суурингийн иргэдийн цаашдын амьдрах нөхцөлийн тухай. Механик болон биологийн нөхөн сэргээлт
  • Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, төрийн бодлого. Монгол улсын ашигт малтмалын төрөл тэдгээрийн нөөц, хэмжээ, олон улсын төвшинд харьцуулсан үзүүлэлт, хэтийн төлөв. Ашигт малтмалын хайгуул, олборлолтын байдал, ирээдүйд хэрхэн ашиглах талаарх төрийн бодлого. Ашигт малтмалыг хайх, олборлох талаарх хууль эрх зүйн зохицуулалт, төрийн бодлого.

 

2. Хариуцлагатай уул уурхайн ерөнхий ойлголт.

Агуулга:

  • Хариуцлагатай уул уурхай гэж юуг хэлэх, Монголд хариуцлагатай уул уурхайн ойлголт бий болсон, хөгжсөн түүх, хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, түүний бүрэлдэхүүн хэсэг болох зарчмууд, олон улсын хэмжээнд ХУУ-н тухай ойлголт, энэ талаар хийгдэж буй ажлууд.

 

3. Олон талын оролцоог хангах.

Агуулга:

- Олон талын оролцоог хангах гэж юу болох, уул уурхайн нөлөөлөлд өртөх бүлэг, тэдэнтэй харьцах хэлбэр, нөлөөллийн бүлгүүдэд сургалт семинар зохион байгуулах, иргэдийн санал бодлыг судлах, олон талын оролцоотой шийдвэр гаргах, иргэдийн гомдол саналд хариу өгөх.

 

4. Ил тод, нээлттэй байх.

Агуулга:

  • Ил тод, нээлттэй байх гэж юуг хэлэх, оролцогч талуудад нээлттэй байж, тэдэнд танилцах боломжийг олгосон байх, вэб сайтдаа байрлуулах, уулзалт ярилцлагаар танилцуулах, хэвлэн олшруулж тараах, мэдээллийн самбараар сурталчлах, аль мэдээллийг, ямар хэлбэрээр ил тод байлгах.

 

5. Хуулийг сахин дээдлэх

Агуулга:

  • Хуулийг сахин дээдлэх гэж юуг хэлэх, хуульд заасан үүргээ биелүүлэх, үйл ажиллагааны хэм хэмжээ болон цаг хугацааг баримтлах, компанийн ажилчид, нутгийн иргэд хуулийг баримталдаг байхад нь тусалдаг байх, уул уурхайн холбогдолтой хуулиуд, тэдгээрийн онцлог заалтуудын тухай.

 

6. Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх

Агуулга:

  • Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх гэж юуг хэлэх, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн амьдрах нөхцөлийн аюулгүй байдлыг хангах, уурхайн ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах.

 

7. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах

Агуулга:

  • Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах гэж юуг хэлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн боловсрол, чадварыг хөгжүүлэх, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийх.

 

8. Үр өгөөжтэй байх

Агуулга:

  • Үр өгөөжтэй байх гэж юуг хэлэх, эдийн засагт үр өгөөжөө өгөх, нийгмийн салбарт үр өгөөжөө өгөх тухай.

 

9. Хүмүүнлэг ёс зүйтэй байх

Агуулга:

  • Хүмүүнлэг ёс зүйтэй байх гэж юуг хэлэх, иргэдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн амьдралын хэв маяг, уламжлал, соёл, үнэт зүйлсийг хүндэтгэн үзэх.

 

10. Дэвшилтэт технологид суурилсан байх

Агуулга:

  • Дэвшилтэт технологид суурилсан байх гэж юуг хэлэх, орчин үеийн сайн техник, технологийг хэрэглэх, үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалт өндөр төвшинд байх тухай болон чанарын удирдлагын стандарт ISO 9000-н цуврал, ISO 9001, байгаль орчны удирдлагын тогтолцоо – олон улсын стандарт ISO 14001-ын үндсэн агуулга, ач холбогдол, байгууллагадаа нэвтрүүлэх шаардлагын тухай.

 

11. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрийн албадын чиг үүрэг.

Агуулга:

  • Төрийн ерөнхий чиг үүрэг, уул уурхайн хариуцлагад тавих хяналт, хүндрэл шалтгаан