ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллааны төлөө олон талт үйл явц 2006 оны 11 дүгээр сарын 6-нд төрийн, бизнесийн, эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон анхны уулзалтаар эхэлсэн.
  • Олон талын оролцогчид уулзалт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, улмаар ажлын хэсгүүд байгуулж, Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, зарчмуудыг боловсруулан гаргасан.
  • Оролцогч талууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх Хариуцлагатай уул уурхайн тунхаг бичгийг боловсруулан 2007 оны 4 дүгээр сарын 30-нд баталсанаар Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхайн санаачилга ТББ-ын суурь тавигдсан.
  • Одоогоор 60 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл энэхүү Тунхаг бичигт нэгдэж, дэмжин гарын үсэг зураад байна. 
  • 2007 оны 12 дугаар сарын 26-нд Санаачилгыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан.
  • Хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдээс хийх ёстой ажлыг тогтоож өгсөн, шалгуур үзүүлэлтийг боловсруулсан.
  • Шалгуур үзүүлэлт бүрийг хир хэмжээнд хангахыг хариуцлагатай байна гэж үзэхийг тогтоох, өөрөөр хэлбэл шалгуур үзүүлэлтийн дүгнэх аргачиллын төслийг боловсруулаад байна.
  • Хариуцлагатай уул уурхайн сургалтын гарын авлагыг боловсруулаад редакцийн шатандаа явж байна.
  • Хариуцлагатай уул уурхайн тухай мэдлэгийг нийтэд дэлгэрүүлэх зорилгоор сургалт сурталчилгааны ажлыг хийж байна.

 Манай байгууллага байгуулагдсан цагаас хойш эрхэм зорилгынхоо дагуу явуулсан тодорхой ажлаас дурдвал:

Бодлого боловсруулах чиглэлээр:
  • Анх 2008- 2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “геолог, уул уурхайн салбарын бодлогыг хариуцлагатай уул уурхайн зарчим дээр суурилан шинэчлэн тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож сайжруулна” мөн “хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан уул уурхай, орд ашиглалтын хяналт, шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгавар, нөөцийн төлбөрийн төлөлт зэрэг мэдээллийн улсын сан бүрдуүлж, түүнийг нийтэд ил тод, хүртээмжтэй байлгана” зэрэг зүйл заалтуудыг санал болгон оруулж батлуулсан.
  • Уул уурхайн компаний хариуцлагын индексийг үнэлэх арга зүйг боловсруулах, олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа явуулсан.
  • Түгээмэл тархацтай ордыг ашиглах явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг шинээр боловсруулсан бөгөөд Эвдэрсэн газрын ангилал-MNS 0017-5-1-18:1992, Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн шаардлага- MNS 0017-5-1-13:1992 зэрэг стандартыг шинэчлэн боловсруулж батлуулсан.
  • Засгийн газрын 2008-2012, 2012-2016 оны хөтөлбөрт “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага, тэдгээрийн зарчмууд болон стандартыг нэвтрүүлэх”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.1.3-т “Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна”,  2.4.1-т “Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулна” зэрэг заалтуудыг оруулж, батлуулахад хамтран ажилласан.
  • ХУУ-н стандарт боловсруулах үндэслэл, төсөл боловсруулаад байна.

 

Хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгууулсан талаар:

 

  • 2010 онд Австралийн Квийнсландын Их сургуулийн дэргэдэх Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвтэй хамтран “Уул уурхайн компанийн орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах харилцааг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 3 удаа 25 гаруй компаний 80 гаруй оролцогчийг хамруулан зохион байгуулсан. Тус сургуулийн багш нарыг урьж авчиран Оюутолгой болон бусад томоохон уурхайн холбогдох мэргэжилтнүүдэд хичээл заасан.  2009 оны 9-р сарын 15-18 өдрүүдэд нийт 20 байгууллагын 31 оролцогчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа
  • 2010 оны 8 сарын 23-25-ны өдрүүдэд Санаачлага болон Австралийн Квийнсландын их сургуулийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төв хамтран Оюу толгой ХХК-ийн ажилчид болон Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн 29 оролцогчийг хамруулсан “Уул уурхайн компанийн нутгийн иргэдтэй харилцах харилцааг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
  • 2010 оны 8 сарын 30-аас 9 сарын 1-ний өдрүүдэд мөн Санаачлага болон Австралийн Квийнсландын их сургуулийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төв хамтран уул уурхайн нийт 7 компанийн 15 оролцогчийг хамруулсан “Уул уурхайн компанийн нутгийн иргэдтэй харилцах харилцааг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
  • 2010 оны 9 сарын 3-ны өдөр Санаачлага болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Нидерландын Вант Улсын Вагенингений их сургуультай хамтран “Уул уурхай ба бүс нутгийн эдийн засгийн бодлого" сэдэвт сургалтыг эрдэмтэд, төр, төрийн бус байгууллагууд, уул уурхайн компаниудын төлөөллийг хамруулж, уул уурхайн оновчтой менежментийг нэвтрүүлэх аргачлалаар санал солилцох үйл ажиллагааг зохион байгуулсан.
  • Хэвлэлийн хүрээлэнгийн эдийн засаг, уул уурхайн чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд зориулан ХУУ-н шалгуур үзүүлэлтийн сэдвээр сургалт хийсэн.
  • “Сайн засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь” сэдвээр орон нутгийн захиргааны ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан. 
  • Хариуцлагатай уул уурхайн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь” сэдвээр байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв, орон нутгийн 28  ТББ-ын төлөөллийг хамруулан сургалт зохион байгуулсан.
  • Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хийсэн хамтын ажиллагааны хүрээнд Доктор Ханс Юрген  “Байгууллагын хөгжил болон олон талуудтай хамтран ажиллах арга барилын талаар сургалт”-ыг 2010.10.01-нд, Доктор Юрген Шепер “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт, санхүүгийн төлөвлөлт, хөгжилийн хамтын ажиллагааны стратегийн төлөвлөлт” сургалтыг  11.18-нд тус тус зохион байгуулсан.
  • 2011-2012 онд “Уул уурхайгаас нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг сааруулах нь” төслийг  Дэлхийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлэн баруун  Ховд болон Улаанбаатар хотод уул уурхайгаас үзүүлэх нөлөөлөл, нийгмийн асуудлийн талаар хэд хэдэн сургалт явуулсан байна.
  • 2013 онд “Хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх” сэдвээр Азийн сангийн дэмжлэгтэй байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 24 төрийн бус байгууллагуудад мөн  “Химийн хорт бодис, мөнгөн усны аюул” сэдвээр гар аргаар ашигт малтмал олборлогчдод тус тус  нэг өдрийн сургалт явуулсан
  • 2013 онд “Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын нийгэм-эдийн засгийн үнэлгээний аргачлал” сэдвээр “Англо-Американ ХХК–ний дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулсан.
  • 2013 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга, тэдгээрийн зарчмуудыг нэвтрүүлэх арга зам”  сэдвээр  Ашигт малтмалын газар болон “Монполимет” ХХК-ийн дэмжлэгтэйгээр уул уурхайн 60 компаний төлөөллийг оролцуулн сургалт злхион байгуулсан
  • 2015 онд Азийн сангийн санхүүжилтээр “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу бичил уурхайчид нөхөн сэргээлт хийх” сэдэвт сургалтыг зохион байгуулсан ба үүнд  нийслэлийн болон орон нутгийн байгаль орчны 94 байцаагч нарыг оролцууллаа.
  • 2015 онд Азийн сангийн санхүүжилтээр Увс аймгийн Улаангом, Хэнтий аймгийн  Норовлин сум, Өмнөговь аймгийн Даланзадгад, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянхонгор аймгийн төвд тус тус 3 өдрийн сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгууллаа. Сургалтад  16 аймгийн 35 сумаас  нийт 185 хүн оролцсоноос 22.7 хувь нь тухайн  сумын ИТХ-ын дарга буюу тэдгээрийн төлөөлөл, 23.8 хувь нь байгаль орчны байцаагч болон байгаль хамгаалагч нар, 53.5 хувь нь бичил уурхайчдын төлөөлөл байсан ба үүнд Хариуцлагатай уул уурхайн талаар мөн бичил уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар хичээл заасан.
  • 2016 онд “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал” сэдэвт сургагч багш нар бэлтгэх 3 өдрийн сургалтыг зохион байгуулсан. Үүнд: Улаанбаатар хот, Говь-Алтай, Төв, Дорноговь, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өмнөговь, Ховд аймгаас нийт 20 хүн оролцлоо.
  • 2016-11-28, 29-ны өдрүүдэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар Дундговь аймагт Хариуцлагатай уул уурхай сэдэвт сургалтыг төрийн, бизнесын байгууллага болон уул уурхай бүхийн орон нутгийн иргэдээс бүрдсэн 25 хүнд сургалт явуулсан
  • 2017-1-18,19-ны өдрүүдэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар Өвөрхангай аймагт Хариуцлагатай уул уурхай сэдэвт сургалтыг төрийн, төрийн бус болон бизнесын байгууллага, уул уурхай бүхийн орон нутгийн иргэдээс бүрдсэн 30 хүнд ХУУ-н сургалт явуулсан.
  • 2017-3-28,29-ны өдрүүдэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар Баянхонгор аймагт Хариуцлагатай уул уурхай сэдэвт сургалтыг төрийн, төрийн бус болон бизнесын байгууллага, уул уурхай бүхийн орон нутгийн иргэдээс бүрдсэн 30 хүнд ХУУ-н сургалт явуулсан.

 

Хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх асуудлаар хийсэн сурталчлан таниулах ажлын хүрээнд:
  • Хариуцлагатай уул уурхайг бий болгох тодорхой арга механизмын талаар төр, хувийн хэвшил, олон нийт гэсэн гурван талын оролцоотой 13 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг Азийн сан олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж ирсэн. Эдгээр уулзалтуудын заримаас нь цаг үеийн ач холбогдолтой асуудлаар олон талын оролцогчдын гаргасан саналыг шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэсэн. Мөн дээрх сэдвүүдийн хүрээнд төрийн бодлого боловсруулагч, мэргэжилтэн, судлаачдыг оролцуулсан цуврал лекц, мэдээлэл солилцох уулзалтыг 2008 онд сар бүр МУИС-д зохион байгуулсан.
  • Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани болон хөрөнгө оруулагч нарын оролцдог “Дисковер Монголиа 2009”, 2010, 2011 чуулга уулзалт болон Монгол Улсын эдийн засгийн форум, Coal 2011 форумд “Хариуцлагатай уул уурхайн төлөөх хамтын зүтгэл: түүх, туршлага, сорилтууд”, “Монгол улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь”, “Хариуцлагатай уул уурхайн зарчим, шалгуур үзүүлэлтүүд”, “Уул уурхайн компаниудын хариуцлагын индекс тодорхойлох арга зүй” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.
  • Дэлхийн банк, АНУ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадвар төсөл”, Канадын Олон улсын худалдаа, гадаад хэргийн газар, Квийнсландын их сургуулийн уул уурхайн нийгмийн хариуцлагын төвийн дэмжлэгтэйгээр “Уул уурхай ба орон нутаг, нутгийн иргэдийн харилцаа” сэдэвт чуулга уулзалтыг 2010 оны 12 сарын 7,8-нд зохион байгуулсан.
  • “Хариуцлагатай уул уурхайн төлөө оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдэвт форумыг төр, ТББ, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.
  • Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Компаний Засаглалын Үндэсний Зөвлөлөөс зохион байгуулсан “Хариуцлагатай уул уурхай- Хамтын ажиллагаа” бага хуралд “Уул уурхайн компанийн хариуцлагын индексийг тодорхойлох тухай ” сэдэвт илтгэл  тавьсан.
  • Шинжлэх Ухааны Техникийн Их Сургуулиас зохион байгуулсан “Экологи- тогтвортой хөгжил” онол практикийн бага хуралд мөн сэдвээр илтгэл тавьсан.
  • ҮХЯ, АМГТХЭГ, БОЯ болон Азийн сантай хамтран “Хариуцлагатай уул уурхай” сэдэвт 9 цуврал нэвтрүүлэг, ашигт малтмалын 7 төрлөөр богино хэмжээний 7 кино бэлтгэж, олон нийтэд хүргэсэн.
  • АНУ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадвар төсөл” болон “Монголын програм хангамжийн холбоо”-той хамтран “MINE IT 2010” мэдээллийн технологийн үзэсгэлэнг Хаан палас зочид буудалд зохион байгуулсан.
  • 2010 оны 11 сарын 11-ний өдөр Боловсрол суваг телевиз гүйцэтгэх захирал Ч. Ундрам байгууллагаа танилцуулах, Хариуцлагатай уул уурхайн найман зарчим, түүний шалгуур үзүүлэлтийн талаар телевизийн ярилцлага өгсөн.
  • 2010 оны 11 сарын 25-ны өдөр Өглөөний мэдээ сонингийн хүсэлтийн дагуу Гүйцэтгэх захирал Ч. Ундрам Хариуцлагатай уул уурхайн талаар ярилцлага өгсөн.
  • 2010 оны 11 сарын 25-ны өдөр Хэвлэлийн хүрээлэнгийн Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчидтэй тэднийхээс ирсэн хүсэлтийн дагуу Санаачлагын Удирдах зөвлөлийн гишүүн Г. Батсайхан, Байгууллагын хөгжил харилцаа хариуцсан мэргэжилтэн О. Батболд нар Хариуцлагатай уул уурхайн талаар уулзалт хийсэн

2010 онд нийт 84 удаагийн уулзалт, семинарт оролцон Санаачлагаас хийж гүйцэтгэсэн болон хийхээр төвлөж буй үйл ажиллагаанууд мөн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар мэдээлэл өгч санал солилцож байсан    

  • Санаачлага 2010 онд нийт 15 удаагийн ярилцлагыг Геологи уул уурхайн сонин, Өглөөний мэдээ сонин, Улаанбаатар таймс, Монголика сэтгүүл, өдрийн сонин, үндэсний шуудан, Монголын радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гаргасан.

 

Судалгаа, мониторинг үнэлгээ хийх чиглэлээр:
  • “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа-2008” судалгааны ажилд зөвлөгөө өгөх зорилготой олон талын оролцоог хангасан Зөвлөх Хороог зохион байгуулж, үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажилласан.
  • Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгааг хийж хүлээлгэн өгсөн.
  • “Орон гутгийн хөгжил, иргэдийн амжиргаанд үзүүлэх уул уурхайн нөлөөллийн үнэлгээ” суурь судалгааг Ховд аймгийн Дарви, Цэцэг /Хөшөөтийн уурхай/ Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгойн уурхай/ суманд хийсэн.

 

Хамтын ажиллагааны талаар:
  1. Квийнсландын их сургуулийн уул уурхай нийгмийн хариуцлагын төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт 2010 тавдугаар сарын 31 гарын үсэг зурсан.
  2. Санаачлага “Affiliated Network for Social Accountability in East Asia and the Pacific” байгууллагын монгол дахь сүлжээ болох “Нийгмийн хариуцлагын төлөөх түншлэл" сүлжээнд 2009 оны 10 сарын 22нд нэгдэн орсон.
  3. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ын үндэсний зөвлөлийн гишүүнд манай байгууллагын төлөөлөл ажилладаг.
  4. Төлсөн Авснаа Нийтэл (ТАН) эвслийн гишүүн байгууллага болсон.
  5. Азийн сан олон улсын байгууллагатай Дэлхийн банк, АНУ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадвар төсөл”, Канадын Олон улсын худалдаа, гадаад хэргийн газар, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй, НҮБ-н хөгжлийн хөтөлбөртэй төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллаж байсан.
  6. 2010 оны эцсээр Санаачлагатай 2011 оны туршид Геологи уул уурхайн мэдээ сонин, Mining Journal, Боловсрол телевизтэй Хариуцлагатай уул уурхайг сурталчлах чиглэлээр хамтран ажилладаг.