ХУУ-Н ТУНХАГЫГ ДЭМЖИГЧИД

  1. Ядамсүрэн Санжмятав Завхан аймгийн засаг дарга
  2. Ламжав Гүндалай УИХ
  3. Догсом Ганболд МҮУУА
  4. Лувсанбалдан Батнасан МҮХАҮТ
  5. Лэйтон Крофт Айвэнхоу Майнз
  6. Ц. Шийрэвдамба БОЯ
  7. Я. ДашдондогШУТИС
  8. Б. ЧинзоригУУСЗХ
  9. Я. АриунзулУМХГ
  10. Б. Батхишиг Хүний эрх хөгжил төв
  11. Д. Ганболд Тосон заамар хөдөлгөөн
  12. Д. Жанцанбадгар Монполимет ХХК
  13. И. Энхболд Эрсдлийн сургалтын төв
  14. Б.Эрдэнэ Эрсдлийн сургалтын төв
  15. А. Батболд Ойн менежментийн холбоо
  16. Б. Дашням Монголын биотехнологийн нийгэмлэг
  17. О. Бумялагч Ногоон эвсэл
  18. Б. Арвинбаяр ТИЗСН
  19. С. Хандсүрэн Бүсгүчүүд 21-р зуун төв
  20. Д. Оргил УУҮААН
  21. Н. Батзориг Эрс шинэчлэл хөдөлгөөн
  22. Л. Баярхүү Эрс шинэчлэл хөдөлгөөн
  23. Д. Энхбат Эрс шинэчлэл хөдөлгөөн
  24. С. Соронзонболд
  25. А. Дагвацэрэн Жамп ХХК
  26. Х. Тэрбиш МУИС Биологийн Факультет
  27. С. Шар МУИС Биологийн Факультет
  28. А. Хандмаа
  29. А. Бакей ХААИС –ийн проректор
  30. Д. Сүхбаатар Инкубацийн төв
  31. Р. Нарангэрэл Монгол нутаг мину эвсэл
  32. Л. Долгормаа Байгаль орчны зөвлөх JEMR компани
  33. Г. Чагнаадорж Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл
  34. Н. Эрдэнэсайхан Энватрон ХХК
  35. Г. ЗанданшатарУИХ
  36. Д. Даян МНМ эвсэл
  37. Д. Мягмарсүрэн УИХ
  38. Б. БаярмааХөвсгөл далайн эзэд хөдөлгөөн
  39. Ж. ЧулуунцэцэгХөвсгөл дэлгэр мөрөн хөдөлгөөн
  40. Ч. Батбямба Зориг сан ТББ
  41. З. ЭнхболдУИХ
  42. Ч. Жавзан ШУА Геологийн хүрээлэн
  43. Я. Цэрэнханд Ангир нүдэн Мөнхдөөхэй хөдөлгөөн
  44. Л. Жанчивдорж Геологийн хүрээлэн-усны салбар
  45. М. Амараа Байгаль орчин хөгжил эмэгтэйчүүд төв
  46. Ш. Пүрэвсүрэн Монголын ногоо загалмай нийгэмлэг
  47. З. БатбаярУХЭГ
  48. Х. Анар АМГТХЭГ
  49. Энхтөр МНМ эвсэл
  50. Г. Батсайхан Хариуцлагын тогтолцооны төлөө ТББ
  51. С. Эрдэнэцэцэг БОЯ
  52. Ш. Гунгаадорж БОЯ
  53. Г. Уранцоож Хүний эрх хөгжил төв
  54. Ч. Дэлгэрмаа Хүний эрх хөгжил төв
  55. С. Ганбаатар МҮЭХ
  56. Л. Отгонцэцэг МНМ эвсэл
  57. Ц. Оюунбилэг Экологи-хөгжил ТББ
  58. Л. Даваа Экологи-хөгжил ТББ
  59. Ч. Хэрлэн АМГТХЭГ
  60. Э. Саранчимэг МНМ эвсэл

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫН ТУНХАГ

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫГ ДЭМЖИГЧ БИД:

 

МОНГОЛ  УЛСЫН ИРЭЭДҮЙН ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ ЦОХОН ТЭМДЭГЛЭЖ,

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТАЛААРХИ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТЫН ПРОТОКОЛУУДЫГ ҮНДЭСЛЭН,

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТҮГЭЭМЭЛ ЗАРЧМУУДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,

 

УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД УЧИРЧ БУЙ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН СЭТГЭЛ ЗОВНИЛ, БОЛГООМЖЛОЛ, ШААРДЛАГЫГ УХАМСАРЛАН,

 

ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС БАЙГАЛЬ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ УЧРУУЛСАН СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ АНХААРАЛДАА АВЧ,

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ НЬ МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХҮНИЙ САЙН САЙХАН АМЬДРАЛД БОДИТОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ДАХИН НОТОЛЖ,

 

ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН СТАНДАРТ, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭН ЭЗЭМШИХИЙГ ЭРХЭМЛЭН,

 

ЭНЭХҮҮ ТУНХАГ НЬ АЛИВАА ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРГИЙГ ХӨНДӨХ ҮНДЭС БОЛОХГҮЙГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭЖ,

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ЯВАГДАХ ЁСТОЙГ ОЙЛГОЖ,

 

ЭНЭХҮҮ ТУНХАГ ДЭЭР ДУРДСАН ЗҮЙЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮН БҮХЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА ТУНХАГЛАЖ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫГ ДЭМЖИГЧ ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫХАА ЗОРИЛГО, ТОДОРХОЙЛОЛТ, ЧИГ ҮҮРЭГ, ЗАРЧМАА ДАРААХ ЗҮЙЛҮҮДЭЭР ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОВ.

 

НЭГДҮГЭЭР  ЗҮЙЛ.  ЗОРИЛГО

 

ЭНЭХҮҮ ТУНХАГИЙН ЗОРИЛГО НЬ ТАЛУУДЫН ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАЖ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТҮГЭЭМЭЛ ЗАРЧМУУДЫГ НИЙГЭМД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ҮР ӨГӨӨЖТЭЙ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ТӨЛӨВШҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭД ОРШИНО.

 

ХОЁРДУГААР ЗҮЙЛ.  ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

БҮХ ОРОЛЦОГЧ ТАЛУУД, ЯЛАНГУЯА НУТГИЙН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭСЭН, БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ, ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАЖ, ХУУЛЬ САХИХ ЁСЫГ ДЭЭДЭЛСЭН, МОНГОЛ УЛСАД БАЙНГЫН АШИГ ОРЛОГО ОРУУЛЖ БАЙХ ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ДАХЬ ИЛ ТОД, ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ГЭНЭ.

 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЗАРЧИМ

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДАРААХ ТҮГЭЭМЭЛ ЗАРЧМУУДЫГ ХАНГАСАН БАЙНА.  ҮҮНД:

  • Олон талын оролцоог хангах,
  • Ил тод нээлттэй байх,
  • Хуулийг сахин дээдлэх,
  • Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх,
  • Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах,
  • Үр өгөөжтэй байх,
  • Хүмүүнлэг ёс зүйтэй байх,
  • Дэвшилтэт технологид суурилсан байх.

 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ

 

ТАЛУУД ӨӨРСДИЙН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХОЛБОГДОХ ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ, ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЧУХАЛЧЛАН ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭГДСЭН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ, БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТАЛААР ТЭДЭНД САНАЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖ, ЗОХИХ ШААРДЛАГА ТАВИХ ЭРХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАНА.

 

ТАВДУГААР ЗҮЙЛ.  ТАЛУУДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАРЧИМ

 

ТУНХАГИЙН ЗОРИЛГО, ҮЗЭЛ САНААГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ОРОЛЦОГЧ ТАЛУУД ДАРААХЬ ЗАРЧМУУДЫГ БАРИМТЛАН ХАМТРАН АЖИЛЛАНА.  ҮҮНД:

  • Эрх тэгш, хариуцлагатай хамтран ажиллах,
  • Үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх,
  • Харилцан хүндэтгэлтэй хандах,
  • Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх,
  • Шийдвэрээ хуралдааны үед зөвшилцлийн зарчмаар гаргах,
  • Хамтын шийдвэрийн өмнө хариуцлага хүлээх,
  • Монгол улсын хууль, олон улсын гэрээний нийтлэг зарчмуудыг хүндэтгэн дээдлэх.

 

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ.  ТУНХАГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ НЬ

 

  • ДЭЭР ДУРДСАН ЗҮЙЛҮҮДИЙГ НОТОЛЖ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫГ ДЭМЖИГЧ ТАЛУУДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ДАГУУ ЭНЭХҮҮ ТУНХАГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА.
  • ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫГ ДЭМЖИЖ НЭГДЭН ОРСОН ТАЛУУД ЭНЭХҮҮ ТУНХАГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛНО. ТАЛУУДЫН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ХАВСРАЛТ БАРИМТ ЭНЭХҮҮ ТУНХАГИЙН САЛШГҮЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ МӨН.
  • ТУНХАГИЙН МОНГОЛ, АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ЭХ БИЧВЭРҮҮД НЬ АДИЛ ХҮЧИНТЭЙ БА ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГЫГ ДЭМЖИГЧДИЙН ЗӨВЛӨЛД ХАДГАЛАГДАНА.

 

Улаанбаатар хотноо 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэв.