Хариуцлагатай уул уурхайн сургалтанд нэн түрүүнд хэн суралцах вэ?

Хариуцлагатай уул уурхайн тухай нэн түрүүнд уул уурхайн нөлөөлөлд өртөх бүлэгт ойлгуулах шаардлагатай байдаг. Уул уурхайн нөлөөлөлд өртөгч бүлгийг дараах маягаар тодорхойлно:

Шууд нөлөөлөлд өртөгч бүлэг. Эдгээр бүлэг хүмүүсийн амьдрах орчин, малын бэлчээр, тариа ногооны талбай, усны эх үүсвэр нь уул уурхайн үйл ажиллагааны ямар нэг шууд нөлөөнд өртдөг. Энэ нөлөөнөөс тэдний амьдрах орчны агаар, ус, хөрс бохирдох, бэлчээр хомсдох, талхлагдах, хулгай, хүний болон малын халдварт өвчин гарах гэх мэтээр тухайн өрх, иргэний амьдралд шууд муу нөлөө үзүүлж болно. Мөн нутгийн иргэд ажилтай болох, хувийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт нь сайжрах, шинээр өрхийн бизнес хөгжүүлэх боломж бий болох г.м шууд эерэг нөлөө бас байна.
Дам нөлөөлөлд өртөгч бүлэг. Тухайн бригад эсвэл сумын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс хамаарах хүмүүс. Энд хүн амын суурьшлын нягтаршил, байгалийн тогтцын байдлаас хамаараад өөр өөр төрлийн нөлөөллийн бүлгүүд байж болно. Жишээ нь уурхайн ашиглаж буй голыг дагаж эсвэл уурхайн холын тээврийн зам дагуу амьдардаг хүмүүс, орон нутгийн төсвөөс хамаарагсад, худалдаа арилжаа эрхлэгсэд г.м. Түүнээс гадна мал аж ахуй, газар тариалан, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн /ТББ/ болон хувийн хэвшлийн байгууллагууд г.м олон төрлийн нөлөөллийн бүлэг байж болно.

Уул уурхайн үйл ажиллагаанд уул уурхай эрхлэгчдээс гадна түүний нөлөөлөлд өртөгсөд, төрийн албад оролцоно. Тиймд уул уурхайн оролцогч талуудыг дараах байдлаар тодорхойлно:

Зураг. Уул уурхайн оролцогч талууд

 Уул уурхайн оролцогч талууд нь хариуцлагатай уул уурхайн талаар нэн түрүүнд мэдсэн байх ёстой хүмүүс юм.