ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
/2013-2024он/

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

      Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасныг үндэслэн эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагын хүрээнд газрын хэвлийн баялгийнхаа давуу байдалд тулгуурлан байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцлийг хангасанхарилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтэрсэн олборлох болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэдийн амьжиргааны түвшин, чанарыг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

       Мөн Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалд“ ...ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулах” гэсэн байна.

 

 ХОЁР. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

2.2.Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчид нь компаний сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод,хариуцлагатай байх,хуулийг дээдлэх,харилцан ашигтай байх;

 

ГУРАВ. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

3.1.9.Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага, байгаль орчин,нийгэм, эдийн засгийн стратегийн нөлөөллийн үнэлгээний тогтолцоог оновчтой тогтоож, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар нэвтрүүлэх

3.3.3.Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд халгүй тэргүүний техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, улс, орон нутгийн төсөвт их хэмжээний татвар төлдөг компаниудыг тэргүүн ээлжинд бодлогоор дэмжих;

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО
/2014-2025 он/

 

ГУРАВ. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

3.1.7.ил тод байдлын болон хариуцлагатай уул уурхай, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг олон улсын санаачилгыг дэмжин хөгжүүлэх;

3.3.3.хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжих;

 

Монгол Улсын Их Хурлын 2010 оны

48 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

3.2.1.3.Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж,  түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна.

3.2.4.Эрчим хүч, эрдэс баялгийн салбарын бодлого

            3.2.4.1.Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ. Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулна.

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН 2012-2016 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
(Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө)

 

Салбарын 2012-2016 оны зорилт, тэргүүлэх чиглэл, стратегиуд

Тус салбарын гол зорилго нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтыг үргэлжүүлэх, орчин үеийн эдийн засаг, хүнд аж үйлдвэрийн салбарын үндэс суурийг тавих явдал юм.

Стратеги  2: Хариуцлагатай ил тод уул уурхайг төлөвшүүлнэ.

  • Уул уурхайн компаниудын хариуцлагын шалгуур үзүүлэлт, стандартыг шинэчлэн боловсруулж, хариуцлагын зэрэглэлийг тогтоон жил бүр олон нийтэд мэдээлнэ.

Стратеги 3.2. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх.

  • Уул уурхайн компаниудын хариуцлагын шалгуур үзүүлэлт, стандартыг боловсруулж, хариуцлагын зэрэглэлийг тогтоон жил бүр олон нийтэд мэдээлнэ;

 

“АЛТ 2025” ХӨТӨЛБӨР

5.1.12. Алтны салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх олон улсын туршлага, алтны салбарын эдийн засгийн үр өгөөж, орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, алтны салбараас олох орлогын ашиглалтын талаар олон нийтэд сурталчлан ойлгуулахад чиглэсэн мэдлэг, боловсрол олгох сургалт зохион байгуулах;